Б.Энхбаяр: Улсын Ерөнхий прокуророосоо эхлээд Тагнуулын байгууллагын удирдлага нь хүртэл энэ газрын наймаанд оролцсон гэх мэдээлэл байдаг
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тонн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсний улмаас дэлбэрч, ослын улмаас 11 том хүн, 3 хүүхэд түлэгдэж, 30 автомашин шатсан байдаг. Мөн 63 айлын орон сууц шатаж, онцгой байдлын 3 алба хаагч амиа алдсан.
Тиймээс уг асуудлаар өнөөдөр Засгийн газар хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Энэ талаараа мэдээлэл хийсэн. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингарав орчмын газрын талаар тодруулахад “Энэ орчмын газрыг хүний өөрийнгүй хэсэгчилж зарсан. Улсын Ерөнхий прокуророосоо эхлээд Тагнуулын байгууллагын удирдлага нь хүртэл энэ газрын наймаанд оролцсон гэх мэдээлэл байдаг” хэмээлээ.