ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын хичээл даваа гарагт эхэлнэ
Ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралт өнөөдрөөр дуусаж, гуравдугаар улирлын хичээл даваа гарагаас эхлэх гэж байна.
Гуравдугаар улиралд: Есөн долоо хоног хичээллэн 4 дүгээр сарын 1-нээс бүх ангийнхан нэг долоо хоног амарна.
Дөрөвдүгээр улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэхээр хуваарьт тусгажээ.
Зуны амралт:
- 1-2 дугаар ангийнхан зургаадугаар сарын 1-нээс
- 3-4 дугаар ангийнхан зургаадугаар сарын 8-наас
- 10-12 дугаар ангийнхан зургаадугаар сарын 15-наас амарна.
Хичээл эхлэх гэж буйтай холбогдуулан Боловсролын ерөнхий газраас зөвлөмж гаргажээ.
- Сургууль орчмын цас мөсийг цэвэрлэж, хальтиргаагүй болгох
- Хүүхэд хальтрах, мөргөх аливаа зүйлсийг илрүүлж, зөөлөвч хамгаалалт хийх
- Биеийн тамирын заал, тоглоомын талбайд үзлэг хийж, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх
- Ил задгай цахилгааны утас байгаа эсэхийг шалгаж, хүүхэд хүрэх эрсдэлгүй болгох
- Ухсан нүх, шуудуу, траншейн болон замын эвдрэлийг таглаж битүүлэх
- Замын нөхцөл байдал, замын тэмдэг тэмдэглэгээг шалгах, засварлах
- School police-ийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх