“Тавантолгой” ХК ногдол ашиг тараахаар боллоо

0

“Тавантолгой” ХК өнөөдөр /2023.02.25/ хуралдаж, ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргалаа.

“Таван толгой” ХК-ийн БЭТ П.Сайнзориг:

-Өнөөдөр “Тавантолгой” ХК буюу орон нутгийн жижиг “Тавантолгой”-н ТУЗ хуралдаж, ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргалаа. 2022 оны бизнес төлөвлөгөөнд тусгаснаар 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж төлөвлөж байсан бол урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан нэгж хувьцаанд 2743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар боллоо гэж мэдэгдэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *