Л.Гантөмөр: Үнэхээр харамсалтай үйл явдал болсон. Норм, дүрмээ орхиод стандартаа хаясны шинж

0

Энэ сарын 24-ны өдөр шөнийн 01.00 цаг орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн уулзварт газ ачиж явсан автомашин суудлын тэрэгтэй мөргөлдсөний улмаас их хэмжээний хий алдагдаж улмаар дэлбэрэлт болж гал гарсан. 

Уг галд онцгой байдлын гурван алба хаагч өртөж амь насаа алдсан юм. Цаашилбал, 60 айлын орон сууц шатаж, ойролцоох байшингуудад их хэмжээний хохирол учраад байна. Мөн яаралтай тусламжаар 10 хүн ирсэн юм. Уг ослын талаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр ” Галд өртсөн барилга байгууламж минийх биш. Замын урд талд нь манай гэр бий. Гэхдээ манай гэр галд өртөөгүй. Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Гал гарах үеэр би Хятадын коммунист намын урилгаар тус улсад ажиллаж байсан. Яараад дундаас нь ирлээ. Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. Бид норм, дүрмээ орхиод стандартаа хаясны шинж. Улс төрчид биш яг мэргэжлийн хүмүүс нь ажлаа хийж, шийдвэр гаргах ёстой. Газаас болж гарсан галыг яаж унтраах вэ гэдэг дүрэм тодорхой байх ёстой” гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *