Хуурамч улсын дугаар зүүж хөдөлгөөнд оролцсон 19 иргэний жолоодох эрхийг 3 сараар хасжээ

0

Нийслэлийн Засаг даргын 2023 оны арванхоёрдугаар сарын 17-ны А/1433 дүгээр захирамжийн дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах хяналт шалгалтыг хийж байна. Энэ хугацаанд хуурамч улсын дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцсон 1 аж ахуйн нэгж байгууллагыг 500 нэгж, 19 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ авсан. Мөн дугаарын хязгаарлалт зөрчсөн 3394 зөрчил илрүүлж, хариуцлага тооцож ажиллалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *