Монгол Улс авлигын индексээр таван байр ухарч, 121-т эрэмбэлэгдэв

0

 “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-аас “Авлигын төсөөллийн индекс 2023” тайланг танилцуулж, манай улс авлигын индексээр хэдэд жагссаныг мэдээллээ.

Авлигын төсөөллийн индескт нийт 180 улс хамрагдсан бөгөөд Монгол Улс 2022 оны 33 оноогоо хадгалсан ч таван байр ухарч, 121-т жагсжээ. Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 33 оноотой байгаа нь ардчилсан бус орнуудтай ижил түвшинд байна. 2023 онд нийт оноо буураагүй ч манай өмнүүр таван улс байр ахижээ.

2022 онд дайн байлдааны нөхцөл байдал онцлох сэдэв байсан бол энэ жил авлига шударга бус байдлыг онцлох сэдвээр авч ажилласан. Түүнчлэн, энэ жилийн хувьд бусад улс орныг 13 эх сурвалж дээр үндэслэн авлигын төсөөллийн индексийг гаргасан бол манай улсын тухайд долоон эх сурвалж дээр үндэслэн оноо өгчээ. Товчхондоо, Монголд хийсэн эдгээр долоон эх сурвалжид оноо өгч, үнэлсэн гэсэн үг.

Эх сурвалжууд:  

-World Bank Country Policy and Institutional Assessment-35 оноо авсан

-World Economic Forum Executive Opinion Survey-30 оноо авсан

-Global Insight Country Risk Ratings 2022-35 оноо авсан

-Bertelsmann Foundation Transformation Index 2024-37 оноо авсан

-IMD World Competitiveness Yearbook 2023 33 оноо авсан

-World Justice Project Rule of Law Index Expert Survey 2023-33 оноо авсан

-The PRS Group International Country Risk Guide 2023-33 оноо авсан

-Varieties of Democracy (V-Dem v. 13) 2023-25 оноо авсан

-Economist Intelligence Unit Country Risk Service 2023-37 оноо авсан

“Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын хөндлөнгийн зөвлөх Д.Тэгшбаяр: Манай байгууллага хоёр төрлийн зөвлөмжийг гаргалаа. Нэгд, нийт дэлхийн улс орнууд дийлэнх нь бага оноо авч байна. Сүүлийн 12 жилийн хугацаанд дорвитой өссөнгүй. Иймээс дэлхийн нийт улс орнуудад шударга ёсны хүртээмжийг сайжруулах талаар зөвлөмж өгсөн байгаа. Гэхдээ авлига гэдэг асуудлыг дэлхийн нэг улс дангаараа шийдэх боломжгүй болсон. Мөн авлигатай холбогдож гарч байгаа дагалдах гэмт хэргүүд байна. Үүнийг нарийн мэргэшиж судлах, олон улсын хамтын ажиллагааг сайжруулах ерөнхий зөвлөмжийг гаргасан.

Харин Монгол Улсын хувьд нийтлэг ажиглагдсан зүйл нь долоон өөр байгууллага мэдээллээ гаргах, манайхыг үнэлэхэд төрийн байгууллагын анхан шатны мэдээлэл хомс байна. Тиймээс байгаа мэдээлэл дээр үндэслэж дүгнэлт хийсэн.

  • Иргэдийн мэдэх эрхийг хангах асуудалд Ковид-19-өөс хойш доголдол гарсан гэдэг нь энэ жил дахин нотлогдлоо.
  • Шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах асуудал Ковид-19-өөс хойш ноцтой зөрчигдөж байна гэдгийг анхааруулж байна.
  • Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх, ажлын байранд хэрэгжүүлдэг үйл ажиллагаа нь дээрээ хүний эрхийн мэдрэмж дутагдсан байна.
  • АТГ-ын мэдээллийг харсан ч гэсэн, нийгэмд болж байгаа үйл явдлыг харсан ч гэсэн авлигын асуудлаар Засгийн газар санаачилга гаргаад ажиллаж байх шиг байна. Гэхдээ нийт авлигатай тэмцэх тогтолцоондоо зайлшгүй анхаарах шаардлага байна гэж үзсэн. Ялангуяа энэ асуудалд зөвхөн мөрдөн байцаагч, шүүгч, прокуророос гадна өмгөөлөгчид, судлаачид авлигын асуудлаар дагнан мэргэшихгүй бол асуудал хүндрэлтэй болсон байна.
  • Сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтан авлигын хэрэгт холбогдон шалгах гэхэд халдашгүй дархан байдал гэдэг нь өөрөө хүндрэл үүсгэж байна. Үүнийг оновчтой тодорхойлоогүйн улмаас халдашгүй дархан байдал гэдгээр халхавчилж шүүхээс гадуур өнгөрөх давтагдаж байна.
  • Топ эрсдэлүүд гэдэгт шүгэл үлээгч, эрэн сурвалжлагч сэтгүүлчдийг хамгаалах эрх зүйн тогтолцоо сул хэвээр байна. Хууль нь өдийг хүртэл батлагдаагүй байгаа нь хүндрэл учруулж байна.

Индекс

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *