Н.Нямтайшир: Монгол улс нарийн царигийн төмөр замгүйгээс болж олон тэрбумын орлого олох боломжоо алдсан
Хөтлөгч Санжийн Баяр: За ер нь энэ төмөр замын бодлого дээр бид нар бас нэлээд будилсан. Үгүйдээ л нөгөө өргөн нарийн цариг аль нь зөв бэ гээд л. Ингээд л бараг улс орон даяараа шахуу хэлэлцүүлэг маргаан хийгээд л ингээд явсан. Энэ талаар таны бодол?
Зочин Н.Нямтайшир: Яг тэр зорилтот зах зээл рүү чиглэсэн нарийн царигийн тухайн улсын орных нь царигтай ижил байдлаар нарийн царигийн төмөр замыг барьж байгуулсан бол бид нар өнөөдөр 2010 оноос хойш 13 жилийн хугацаанд маш их бүтээгдэхүүн гаргах байсан мөн ч их эдийн засгийн алдагдсан боломж гээд нэг хэсэг эдийн засагчид тооцоо хийгээд яриад байсан. Би тэрийг бас нэг зурвасхан харж байсан. Олон тэрбумын орлого олох боломжоо бид нар алдсан. Ингээд би зүгээр бизнесмен хүний хувьд нүдээрээ харахад улс орон маань хөрөнгө оруулалтын чадамж муутай тийм учраас экспорт руу чиглэсэн зорилтот зах зээл рүүгээ чиглэсэн юмыг худалдан авагчаар нь хөрөнгө оруулалт гаргаад замыг нь бариулчхаад хөдлөх бүрэлдэхүүнийг нь ч худалдан авагч нараас нь хангуулаад явсан бол Монгол Улсын эдийн засагт нэг их дарамт болохгүйгээр энэ тээвэр ложистикийн асуудлыг шийдэх байсан гэдэг ийм ойлголттой байдаг.
Тэгээд эргээд санахад 2008 онд шиг санаж байна Хятадууд Орост 6 тэрбум долларын нүүрсээр эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилт өгсөн. Тэр үед бид нар ярьж байсан. Бидний хажууд том өрсөлдөгч гарах гээд байна шүү. Дэд бүтцийн асуудлаа хийх нь гээд. Тэгээд өнөөдөр хийчихсэн Алс Дорнод руу нарийн царигийн төмөр замыг гүн рүүгээ хийчихсэн одоо нүүрсээ гаргаж байна.Онцлох эшлэл
Ерөөсөө дэлхийн нийт чиг хандлага бол нүүрсний ганц том зах зээл гэж Хятадыг л харж байна шүү дээ. Америкууд нүүрсээ өгөх гэж хичээж байна, канадууд өгөх гэж хичээж байна, Австрали бол сайдан муудан янз бүрийн байдлаар зарим үед зогсдог ч гэсэн Австрали бол гол нүүрсний экспорт хийж байна. Мөн Индонез байна. За гэтэл Монгол хөрш дэрлээд байж байгаа улс орон. Энэ хугацаанд бид нар нүүрсээ төдийлөн санасан хэмжээнд дэд бүтэцгүйгээр явуулж чадсангүй л байна шүү дээ.