2023 ОНД ХЭРЭГ БҮРТГЭЛТ ЯВУУЛСАН НИЙТ ХЭРГИЙН ДИЙЛЭНХ НЬ ЗАЛИЛАХ, ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ

0

Прокуророос 2023 онд хэрэг бүртгэлтийн 63.495 хэрэгт хяналт тавьж ажилласнаас Залилах, Хулгайлах төрлийн гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлж байна. Тодруулбал,

Залилах гэмт хэрэг 17.562 буюу 27.6 хувь;

Хулгайлах гэмт хэрэг 17.000 буюу 26.7 хувь;

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 6563 буюу 10.3 хувь;

Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 2416 буюу 3.8 хувь;

Мал хулгайлах гэмт хэрэг 2035 буюу 3.2 хувь;

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 1713 буюу 2.7 хувь;

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 1278 буюу 2 хувь;

Дээрэмдэх гэмт хэрэг 1184 буюу 1.8 хувьтай байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *