Өвлийн уралдааныг хориглосон ч “Топ хурд Дүнжингарав” уралдааныг зохион байгуулахаар болжээ
Хаврын тэргүүн сарын шинийн 14-нд “Топ хурд Дүнжингарав” уралдааныг зохион байгуулахаар товложээ.
Дээд гурван нас, сонгомол гэсэн ангиллаар хурдан морины уралдааныг зохион байгуулах юм байна. Уралдааныг “Топ угшил” ХХК-иас зохион байгуулж буй бөгөөд уралдах нэг морь тус бүрээс 300 мянган төгрөгийн бүртгэлийн хураамж авах аж.
Гэвч Засгийн газрын 2019 оны “Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглох тухай” тогтоолд тусгаснаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон. Гэвч ийнхүү “Топ хурд Дүнжингарав” уралдааныг зохион байгуулахаар бүртгэлийн үйл ажиллагааг эхлүүлсэн байна.