БЗД-ийн хороодын байранд хэрэглэхгүй хэвийн боов, тавгийн идээг хүлээн авч байна
Сар шинийн баярын дараа тавгийн идээний хэвийн боов, гурилан бүтээгдэхүүнийг хогийн цэг дээр хаях тохиолдол сүүлийн жилүүдэд гарах болсон. Иймд сар шинийн баярын дараа хэрэглэхгүй тавгийн идээ, гурилан бүтээгдэхүүнээ хог руу хаяхаасаа урьтаж бусдад хандивлах, дахин боловсруулахыг уриалгыг БЗД-ээс гаргажээ.
Ингэхдээ тус дүүргийн хорооны хэсгийн ажилтанд хэрэглэхгүй бүтээгдэхүүнээ хүлээлгэн өгөх боломжтой юм байна.