“Мо ЭнКо” ХК-ийн Ховд аймагтай байгуулсан гэрээний асуудлаарх “Нээлттэй сонсгол” болоход долоо хоног үлдлээ
Ховд аймгийн Булган сумын нутаг, Хөшөөтийн коксжих
нүүрсний бүлэг ордын лицензийг эзэмшин үйл ажиллагаа
явуулдаг “МоЭнКо” компанийн Ховд аймагтай байгуулсан
хамтран ажиллах гэрээний хэрэгжилт, үр дүн болон Монгол Улсын хууль зөрчсөн гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа асуудлыг хөндөх “Нээлттэй сонсгол” эхлэхэд долоо хоногийн хугацаа үлдлээ.
Сонсгол ирэх долоо хоногийн лхагва гарагт Ховд хотод болох бөгөөд хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцох юм.
“МоЭнКо” ХХК нь Ховд аймгийн нутагт орших Хөшөөтийн
коксжих нүүрсний бүлэг ордыг ашиглах зөвшөөрөл авахдаа нөөцийг багасгаж дарсан, улмаар Ховд аймагтай байгуулсан гэрээнд заасан “Коксын үйлдвэр барих”, “Цахилгаан станц барих” зэрэг үүргээ биелүүлээгүй, өнгөрсөн хугацаанд гэрээний үүргийн биелэлтийг хянаж, тайлагнаагүй гэсэн асуудлуудлыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа дэвшүүлж, асуудлыг олон нийтийн анхааралд оруулсан бөгөөд сонсголыг санаачилж, УИХ дахь АН-ын бүлгээс дэмжлэг аваад байгаа юм.
Бүлгийн дарга О.Цогтгэрэлээс “МоЭнКо” ХХК-
ийн гүйцэтгэх захирал Ж.Оюунчимэгт дээрх сонсголд ирж
оролцон, аймаг орон нутагтай байгуулсан гэрээнийхээ
хэрэгжилтийг тайлагнахыг хүссэн албан бичгийг Ш.Адьшаа гишүүн энэ сарын 17-ны өдөр компанийн байранд нь очиж, гардуулж өгсөн билээ.