Улаанбаатар-Хөшигийн хөндий-Зуунмод чиглэлийн автобус тээврийн тендер зарлагджээ

0

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн А/306 тушаалаар ХХ110 ” УЛААНБААТАР ХОТ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ТӨВ АЙМГИЙН ЗУУН МОД ЧИГЛЭЛ“ нийтийн зорчигч тээврийн чиглэл батлагдсан.

Иймд уг чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэх хүсэлтэй, дараах шаардлагуудыг хангасан аж ахуйн нэгж байгууллагууд zorchigch@teever.gov.mn хаягт 2024.02.05-ны дотор хандана уу.

Үйлчилгээ эрхлэх байгууллагад тавигдах шаардлага:

1. Албан байгууллагын танилцуулга
2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Авто засварын газар, дулаан зогсоол /граж/ болон угаалгын газрын мэдээлэл /холбогдох бичиг баримтын хүчин төгөлдөр гэрчилгээ, гэрээний хуулбар/
4. Хүний нөөцийн чадавхи /анкет, хөдөлмөрийн гэрээ, тушаал, мэргэжлийн дипломын хуулбар/
5. Жолоочийн мэдээлэл /хөдөлмөрийн гэрээ, тушаал, жолоочийн болон мэргэшсэн үнэмлэхийн хуулбар, даатгалын гэрээний хуулбар/
6. Дотоод хяналт шалгалтын журам
7. Тээврийн хэрэгслийн мэдээлэл /тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар/

Үйлчилгээний цагийн хуваарь:

• Ажлын өдрүүдэд УБ хот болон Төв аймаг Зуун мод талаас өдөр бүр 07:00 -21:50 минут хүртэл 30 минутын давтамжтай явна.
• Амралтын өдрүүдэд УБ хот болон Төв аймаг Зуун мод талаас өдөр бүр 08:00- 21:50 минут хүртэл 30 минутын давтамжтай явна.

Лавлах утасны дугаар: 88078300.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *