Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, нэг хүн нас баржээ

0

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 25 дугаар зөрлөг гэдэг газар автозамын зорчих хэсэгт ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины эд ангид хоёр хүн хавчуулагдсан байсны нэг нь амь насаа алджээ.

Тодруулбал, энэ ослын дуудлага мэдээлэл хоёрдугаар сарын 01-ний өдрийн 01:25 цагт ОБГ-т иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг тухайн газарт очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан “Фотон BJ4259” загварын зүтгүүр автомашин, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын “Тоёота приус-30” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. 

Улмаар суудлын автомашинд зорчиж явсан Г /41 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас баржээ. Талийгаачийн цогцсыг гарган Айраг сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *