Сар шинийн өдрүүдэд дараах боомтууд ажиллахгүй
Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан шинийн нэгнээс 3-ны өдрүүд буюу хоёрдугаар сарын 10-12-нд дараах хилийн боомтууд гурав хоног амарна хэмээн гааль, хилийн байууллагаас мэдээллээ.
Үүнд Даян-Хуншаньзюй, Байтаг-Улиастай, Булган-Такашикэн, Бургастай-Лаоемяо, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд, Бичигт-Зүүн хатавч, Сүмбэр-Рашаан, Баянхошуу-Өвдөг, Хавтирга-Архашаат боомтууд багтаж байна.
Мөн ОХУ-тай хиллэдэг Цагааннуур-Ташанта, Боршоо-Хандгайт, Тэс-Шарсуурь, Арцсуурь- Цагаан толгой, Ханх-Монд, Ульхан-Дээд Ульхан боомтууд шинийн 1-3-нд амарна.
Харин Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевскын авто замын хилийн боомт, Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевскын төмөр замын боомтууд баярын өдрүүдэд цагийн хуваарийн дагуу ажиллах бол агаарын боомтууд олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Энэ сарын 13-ны өдрөөс дээр дурдагдсан бүх боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэлнэ.