Автомашин нь цасанд суусан дөрвөн иргэнг эсэн мэнд олжээ

0

Төв аймгийн Баянхангай сумаас Улаанбаатар хот руу автомашинаар явсан дөрвөн иргэн сураггүй болжээ. Онцгой байдлын албан хаагчид тэдгээр иргэдийг олж, тусламж үзүүлсэн байна.

Төв аймаг, Баянхангай сум Хөшөөт багийн “Цэнгээгийн худаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 153 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т суудлын автомашинаар зорчиж явсан иргэд сураггүй болсон тухай дуудлагыг ОБГ 02.04-ний өдрийн 03:08 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж Төв аймгийн Баянхангай сумаас Улаанбаатар хотын чиглэлд “Приус-41” загварын суудлын автомашинаар зорчиж явсан иргэн С /48 настай, эрэгтэй/, М /18 настай, эрэгтэй/, Х /13 настай, эрэгтэй/, А /12 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 06:30 цагт тус сумын Хөшөөт багийн “Гэзэггүй-Ар” гэдэг газарт автомашин нь цасанд суусан байсныг олжээ.

Ингээд автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээж, 4 иргэнийг сумын төвд тээвэрлэн хүргэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *