Ц.Содномдорж арслан нэгийн даваанд бүдрэв

0

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн битүүний өдрийн барилдаан өнөөдөр/2024.02.08/ эхэллээ. Сүүлийн жилүүдэд сар шинийн уламжлалт барилдааныг хоёр өдөр дараалан зохион байгуулах болсон билээ.

Өнөө жил даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс,  улсын аварга О.Хангай тэргүүтэй 295 бөх бүртгүүлжээ. Эхний өдөр улсын арслан Ц.Содномдоржийг сумын заан Д.Цэрэнням давж, шуугиан тарилаа. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Д.Цэрэнням ойрын үед тунчиг сайн барилдаж, бөх сонирхогчдын анхаарлыг татаж буй. Удахгүй ч аймаг, цэргийн цолтны эгнээнд нэгдэж, улсын цолонд горилох биз.

Мөн аймгийн начин Т.Мягмаржав, аймгийн начин Б.Батжаргал, аймгийн начин П.Алтанхуяг тэргүүтэй бөхчүүд улсын цолтноор даваа ахив. Нэгийн даваанд бүдэрсэн онцлох улсын цолтнуудыг дурдвал, улсын харцага Л.Лха-Очир, улсын начин Ө.Батзул, Х.Оргилболд, О.Цэцэнцэнгэл, Б.Түвшинтөгс, Д.Тогтохжаргал нар өвдөг шорооджээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *