Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянган машинаар тогтоолоо

0

Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журмын төслийг танилцууллаа. Энэ журам нь нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, эрэлт, хэрэгцээг тооцож нийтийн хэрэгцээний авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах зорилготой юм. Мөн зогсоолуудыг мэдээллийн нэгдсэн системд холбож, нэг цэгээс нөгөө цэгт зорчихдоо тухайн газар авто зогсоол байгаа эсэхийг урьдчилж мэдэх нөхцөлийг бүрдүүлнэ. Түүнчлэн зогсоолуудад цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэгч байршуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орон зайг тусгайлан төлөвлөх юм.

Улаанбаатар хотыг анх 85 мянган автомашинтай байхаар төлөвлөсөн байдаг. Өдгөө бүртгэлтэй автомашины тоо 700 мянгад хүрээд байгаа бөгөөд энэ хурдаар гурван жилийн дараа нэг саяд хүрэх юм. Хэдий шинээр зам тавьж байгаа ч жилд орж ирэх машины тоо түүнээс хэд дахин их байгаа. Энэ нь замын хөдөлгөөний эрчим удааширч, цаашлаад тэг зогсох эрсдэлийг бий болгосон. Иймээс Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох шаардлагатай байгаа тул дээд хязгаарыг 730 мянган машинаар тогтоожээ.

Түгжрэлийг бууруулах нэг алхам бол нийтийн тээвэр болон багтаамж ихтэй тээврийн хэрэгслийг дэмжих явдал юм. Энэ хүрээнд ажилчид болон сургуулийн автобусыг дэмжих зорилгоор татварын хувь хэмжээг бууруулахаар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах тухай асуудлыг НИТХ-аар хэлэлцүүллээ. Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллагууд найм болон түүнээс дээш хүн зорчих боломжтой тээврийн хэрэгслийг үйл ажиллагаандаа ашиглах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *