Гар утсыг нь дээрэмдэж, интернэт банкнаас нь их хэмжээний мөнгө шилжүүлсэн этгээдүүдийг баривчилжээ

0
20230227_165959

Бусдын гар утсыг дээрэмдэн интернэт банкнаас нь их хэмжээний мөнгө шилжүүлсэн этгээдүүдийг баривчилжээ. 

Тодруулбал, “Үл таних 20-25 орчим насны хоёр эрэгтэй хүн гар утсыг нь маань дээрэмдэхдээ айлган сүрдүүлж, утасны код гаргуулан авч, данснаас 18.500.000 төгрөгийг авсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад 02 дугаар сарын 26-ны өдрийн 09 цагийн үед бүртгэгджээ. 

Тус мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажилласан байна.

Шалгалтын явцад 22 настай У, 19 настай Б нар нь бүлэглэн гар утас дээрэмдэн, интернэт банкны кодыг шинээр өөрчлөн дансанд байсан мөнгийг бусдын данс руу шилжүүлэн, тээврийн хэрэгсэл худалдан авч, орон нутаг руу оргон зугтах гэж байхад нь баривчилж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *