П.САЙНЗОРИГ: АРД ИРГЭДЭД БИШ ОРОН НУТГИЙН ТАВАНТОЛГОЙ ХК-ЫН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА
Орон нутгийн “Тавантолгой ХК” ногдол ашиг тараах талаар Бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг мэдээлэл хийлээ.
Тэрээр: “Ард иргэдэд биш орон нутгийн Тавантолгой ХК-ын хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилна. Нэгж хувьцаанд 2740 орчим төгрөг хуваарилахаар тавигдаж байгаа. Өмнө нь ч гэсэн хуваарилаад явж байсан. Тавантолгой ХК нь хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани учраас хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг жил жилд ашигтай ажилласан тохиолдолд татварын дараах ашгаас авдаг. Тавантолгой ХК 2021 онд 13 тэрбум орчим төгрөгийн ашигтай ажилласан. 13 тэрбум орчим төгрөгөө 90 орчим хувиар ногдол ашиг болгож хуваарилсан байдаг. Тухайн үеийн зах зээлийн ашгаас хамаарч ашиг өндөр байвал өндөр, бага байвал тэр хэмжээгээр хуваарилагдана гэсэн үг. Энэ зарчмын дагуу 2011 онд Тавантолгой ХК хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй болсноос хойш ногдол ашиг хуваарилсаар ирсэн” гэв.