Асашёорюү Д.Дагвадоржийн дүү Хоошёорюү С.Бямбасүрэн Японы мэргэжлийн сүмогийн озэки цолныхоо найрыг хийжээ
Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн ахынх нь хүү, Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ач хүү Хоошёорюү С.Бямбасүрэн Японы Токио хотод озэки цолныхоо найрыг хийжээ. Хоошёорюү С.Бямбасүрэнгийн озэки цолны баярт сүмогийн холбооны тэргүүн Хаккакү ояката, ёкозүна Тэрүнофүжи, озэки Такакэйшёо, Киришима, Котоновака тэргүүтэй 850 зочин ирсэн байна. Хоошёорюү С.Бямбасүрэн “Ирсэн зочдодоо баярлалаа. Маргаашаас эхлэн озэки цолтны хувиар өмнөхөөсөө илүү бэлтгэл хийж, ёкозүна болохын төлөө зүтгэх болно” гэжээ.