Т.Санчир: Монгол Улсын шигшээ багийн нэрийн өмнөөс ахиж талбайд гарахгүй

0

2025 оны Олон улсын сагсан бөмбөгийн холбооны (FIBA) Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөх Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг өчигдөр /2024.02.15/ зарласан. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд ОУХМ Тунгалагийн Санчир багтаагүйд спорт сонирхогчид сэтгэл дундуур байгаагаа олон нийтийн сүлжээнд илэрхийлж эхлээд байгаа. Тэгвэл ОУХМ Т.Санчир өөрийн байр сууриа илэрхийлж дараах тайлбарыг бичжээ. 

“Шигшээ багийн залуустаа амжилт!! Дараагийн шатанд шалгарна гэдэгт итгэлтэй байна аа!. Хэн байх байхгүй нь чухал биш байхаа гол нь эв нэгдэл багийн ойлголцол чухал гэж боддог. Зөндөө хүмүүс надаас асууж байна.

Бид нар тамирчид болохоор сонгох шийдвэр гаргах тал дээр эрх бүхий хүмүүс биш талбай дээр чадах бүхнээ л хийж шигшээ багийнхаа төлөө тоглодог.!!! Ерөнхий дасгалжуулагч бид 2-н асуудал энүүгээр дуусаг!!!! Манай шигшээ багийн залуусыг олон тэмцээн уралдаан хүлээж байгаа. Надтай үл ойлголцоод хамтарч ажиллаад амжилт гаргана гэж худлаа байх!!! Шигшээ багийн нэрийн өмнөөс дахиж талбайд гарахгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

За тэгээд сагсан бөмбөгт дуртай үзэгчдэдээ хандаж хэлэхэд шигшээ багаа тултал нь дэмжээрэй хэрүүл уруул хийлгүйгээр!!! 3.2.1 МОНГОЛ” гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *