19-22 НАСНЫ ХОЁР ЭРЭГТЭЙ БУСДЫН ДАНСНААС 18.5 САЯ ТӨГРӨГ ХУЛГАЙЛЖ, АВТОМАШИН АВЧ, ЗУГТЖЭЭ

0

Бусдын гар утсыг бүлэглэн дээрэмдэж, данснаас нь 18.5 сая төгрөгийг нь хулгайлсан хэрэг өчигдөр Баянгол дүүрэгт гарчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид гэмт этгээдүүдийг  эрэн сурвалжилж, ажиллагааг шуурхай зохион байгуулсан байна. Улмаар 22 настай У, 19 настай Б нар бусдын гар утсыг бүлэглэн дээрэмдэж, бусдын дансанд байсан мөнгийг өөр данс руу шилжүүлж, автомашин худалдан авч орон нутаг руу зугтах гэж байхад нь баривчилсан байна. Одоогоор хэргийг Баянгол дүүргийн цагдаа нар үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *