Ковид-19 вирус Хятадын судалгааны лабораториос алдагдсан байх магадлалтай
Хэдэн жилийн туршид дэлхий нийтийг хамарсан цар тахал болж, үй олон хүний амь нас төдийгүй олон улсуудын эдийн засагт ч хүчтэй нөлөөлөөд буй Ковид-19 вирусийн гарал үүсэл амьтнаас үүсэлтэй, мөн анх амьтнаас хүнд дамжин халдварласан гэж мэдээлж байсан билээ.
Энэ байр суурь өөрчлөгдөж, Ковид-19 вирус Хятадын судалгааны лабораториос алдагдсан байх магадлалтай гэсэн дүгнэлт гараад байна. Шинэ дүгнэлтийг Үндэсний тагнуулын газрын даргын бэлтгэсэн 2021 оны баримт бичгийн шинэчлэлд тусгасан бөгөөд саяхан Цагаан ордны хууль тогтоогчдод хүргүүлсэн гэж Wall Street Journal Ням гарагт мэдээлэв. Холбооны мөрдөх товчоо мөн уг вирус Ухань дахь лабораториос тархсан байх магадлалтай гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч өөр дөрвөн агентлаг вирус нь ойролцоох махны зах дээр амьтнаас тархсан гэсэн “Байгалийн тархалт”-ын онолыг дэмжсээр байна. Тагнуулын төв газар энэ талаар тодорхой байр сууриа хараахан зарлаагүй байна. Холбооны мөрдөх товчоо 2021 онд вирус лабораториос алдагдсан гэж дүгнэж, уг дүгнэлт нь дунд зэргийн магадлалтай гэж байсан. Холбооны мөрдөх товчоо микробиологич, дархлаа судлаачдыг ажиллуулах, улс орноо биотерроризм, зэвсгээс хамгаалах бодлогын нэг хэсэг болох өвчин, вирус судлалын чиглэлээр ихээхэн туршлагатай. Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Ням гарагт CNN-д энэ дүгнэлтийн талаар хариулахдаа “Ерөнхийлөгч Байден манай тагнуулын байгууллагын бүх бүрэлдэхүүнийг энэ асуултын эцсийн хариултыг олохыг удаа дараа шаардаж байгаа ч яг тодорхой хариулт алга” гэжээ. Энэ оны 1 сард АНУ-ын Ерөнхий хяналтын албанаас Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнг “Хятадад вирусын туршилтыг хийж байсныг АНУ мэдсээр байж дэгдэлт гарахаас өмнө зохих арга хэмжээ авч чадаагүй” гэж ил тод шүүмжилсний дараа энэхүү шинэ дүгнэлт гарч байна. Холбооны аудит нь Британийн эрдэмтэн Питер Дасзакийн удирддаг, татвар төлөгчдийн санхүүжүүлттэй судалгааны гурван тэтгэлэгийг “EcoHealth Alliance”-д олгосон бөгөөд уг тэтгэлэгт судалгааны 2014-2021 оны тайлан гарчээ. Уг тайлангаар Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн (NIH) болон “EcoHealth” судалгааны мөн чанарыг ойлгож, болзошгүй асуудлуудыг тодорхойлж, засч залруулах арга хэмжээ авч чадаагүй. Хяналтыг сайжруулснаар NIH энэ төрлийн судалгаатай холбоотой эрсдэлийг бууруулахын тулд цаг алдалгүй засах арга хэмжээ авах боломжтой байсан” гэж тайланд бичжээ.
Эх сурвалж: www.dailymail.co.uk/home/index…