Малынхаа эрэлд яваа малчдад туслах отрын түр штабууд байгуулагдаж эхэллээ

0

Ховд аймгийн Халхгол, Матад сумдын нутагт их хэмжээний мал уруудаж, алдуул болон уруудсан малын эрэлд явж буй малчдад түр амрах байр, эмнэлгийн тусламж үзүүлэх зорилгоор дээрх бүсэд Булган, Гурванзагал, Баянтүмэн сумдын нэгдсэн отрын штабыг Матад сумын Буян-Өндөр багийн Хонгорын овоо гэх газарт байгуулан ажиллаж байсан.

Өнөөдрөөс эхлэн нэмэлтээр хоёр байршилд буюу Матад сумын Мэнэн 5 дугаар баг болон Эрдэнэбадрах 6 дугаар багт “Отрын штаб”-ийг байгуулж малын эрэлд явж байгаа иргэдэд түр байрлах байр, эрүүл мэндийн үйлчилгээ, малын мэдээллийг нэгтгэн мэдээлж ажиллах юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *