А.Цэнджав: Хүүхдийн хурууг нэг цагаас дээш хугацаагаар боовол тэжээл алдагддаг

0

Гараа зүссэн бага насны хүүхдийн цусыг тогтоохын тулд эгч нь хурууг резинээр боож, гадуур нь бинтээр ороожээ. Дөрөв хоногийн дараа шалгаж үзэхэд цусан хангамж боогдсоноос хурууны үзүүр үхэжсэн байжээ. Ийм тохиолдолд үхэжсэн хэсгийг тайрахаас аргагүй болсон хүүхдийг эмнэлэгт авчиржээ. 

Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч, клиникийн профессор А.Цэнджаваас тодруулахад, Энэ хүүхдэд буруу боолт хийснээс цусан хангамж дутагдаж үхэжсэн байна. Нэгэнт үхэжсэн тохиолдолд мэс засал хийж, үхэжсэн хэсгийг тайрахаас аргагүй болно. Буруу боолт хийсэнтэй холбоотой энэ мэт алдаа одоо ч гэсэн гардаг. Жишээ нь, насанд хүрсэн хүний яс хугарсан үед бариач нар чиг барьж, боолт хийхдээ хэт чангалснаас хөлөө тайруулсан тохиолдол гарсан. 

-Энэ хүүхэд танай эмнэлэгт хандсан уу?
-Энэ хүүхэд манай эмнэлэгт хандаагүй. Ийм тохиолдолд ихэвчлэн Гэмтлийн эмнэлэгт хандаж тусламж авдаг. Бид ч гэсэн хүүхдийн том судсанд мэс засал хийхдээ цусны эргэлтийг хаах шаардлага гардаг ч 15 минут тутамд судсыг нээдэг. 

-Ийм тохиолдолд хүүхдийн хурууг ихдээ хэдэн цаг боох ёстой бол? 
-Хүүхдийн судас маш нарийхан, цусны эргэлт нь хурдан байдаг. Тиймээс нэг цагаас дээш хугацаагаар боовол тэжээл алдагддаг гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *