ЭМСЗ-СУРГАЛТ-БҮРТГЭЛ

0

“ЭРҮҮЛ МЭНДИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙ БА МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО”
 (Эрүүл мэндийн байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтан болон сэтгүүлчдэд зориулсан сургалт)

Зорилго, хамрах хүрээ: Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо нь эрүүл мэндийн мэргэшсэн болон энэ чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэх сонирхолтой залуу сэтгүүлчдэд мэргэжлийн хувьд өсөж, дэвших боломж олгох, эх сурвалж тэлэх, холбож өгөх, сүүлийн үеийн судалгаа, мэдээллээр хангах зэрэг зорилгоор мэргэшүүлэх, чадавхжуулах уулзалт, сургалт, тур, арга хэмжээнүүдэд тогтмол хамруулдаг билээ. Энэ удаад бид 30 дахь удаагийн бүтэн өдрийн чадавхжуулах сургалтыг өргөн хүрээнд буюу сэтгүүлч, хэвлэл мэдээлэрүүл мэндийн мэргэшсэн болон энэ чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэх сонирхолтой залуу сэтгүүлчдэд мэргэжлийн хувьд өсөж, дэвших боломж олгох, эх сурвалж тэлэх, холбож өгөх, сүүлийн үеийн судалгаа, мэдээллээр хангах зэрэг зорилгоор мэргэшүүлэх, лийн ажилтнуудыг хамруулан зохион байгуулах гэж буйгаараа онцлогтой.

Тус сургалт нь эрүүл мэндийн сэтгүүл зүйн онол, практик хосолсноороо мөн давуу талтай төдийгүй оролцогчдод эрүүл мэндийн сэтгүүл зүйн ерөнхий ойлголт өгөхөөс гадна оюуны өмч, системийн ойлголт, мэдээллийн хүртээмж, хууль, эрх зүй гэхчлэн олон сэдвээрх мэдээллийг нэг дор өгөх юм. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хамтад нь ийнхүү цуглуулж буйн бас нэг зорилго нь салбар хоорондын мэдээллийн эх сурвалжуудыг тэлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, нийтлэг гаргадаг алдаа, дутагдлаа дотооддоо ярилцаж, зөвшилцөх, талууд цаашид юунд анхаарах шаардлагатай зэрэг асуудлаар санал солилцох боломжтой.

Бүртгүүлэх: Эрүүл мэндийн байгуууллагын хэвлэл мэдээллийн ажилтнууд болон сэтгүүлчдэд зориулсан онол, практик хосолсон сургалтад хамрагдах хүний тоо хязгаартай тул та доорх асуултуудыг бөглөн, суудлаа баталгаажуулна уу. Жич: сургалт үнэ төлбөргүй.

Хэзээ: 2024 оны хоёрдугаар сарын 23-ний баасан гарагт, 08.30-16.30 цагт
Хаана: АШУҮИС-ийн “Эрдмийн сургууль”-ийн 9 тоот танхимд

Зохион байгуулагч:
Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо
Дэмжигч:
ЭМЯ, Эрүүл мэндийг дэмжих сан
Хамтрагч:
ЕТГ, “Эрүүл монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан алба

 Холбоо барих: 99106580, 88023206

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *