Малын хорогдол 6 хувьд хүрвэл индексжүүлсэн даатгалын үнэлгээ хийлгэнэ

0

Шуурхай бүлэг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Галт, Шинэ-Идэр сумын 50 гаруй малчинтай уулзан, эмнэлэгийн үйлчилгээ, хүнсний багцын тусламж үзүүллээ.

Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги нэгтгэлээс Хөвсгөл аймагт туулах чадвартай 8 машин дайчилснаас Галт, Шинэ Идэр сумдад хуваарилжээ. Айл бүрийг чиглэсэн зам гаргах хүндрэлтэй учир машин техник ашиглан зам гаргаж байна. Мөн сургуулийн 60 гаруй хүүхдийг сургуульд нь татан авчирчээ.

Шинэ-Идэр сумын малын хорогдол 5.3 хувь хүрээд байна. Хэрвээ 6 хувьд хүрвэл малын индексжүүлсэн даатгалыг судлах, даатгалын багийг газар дээр нь ажиллуулж, үнэлгээ яаралтай хийлгэхийг ХХААХҮЯ мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *