Охиныг зодсон гэх Халиунаагийн ээж:Охин минь хэдэн өдөр өрөөндөө уйлаад,амиа хорлочих вий гэж айж байна

0

Цахим орчинд гарсан өсвөр насны охид нийлж нэгнээ зодсон бичлэгийн дагуу бид мэдээ сурвалжилгыг бэлтгэн хүргэж буй.
Уг хэрэг энэ сарын 07-нд Халиунаа гэх охины гэрт болсон
байдаг. Хохирогч охин хэрэг гарсны маргааш нь цагдаад
дуудлага өгсөн ч эргэж холбогдоогүй, цахим орчинд зодуулж буй бичлэг гарсны дараа цагдаагаас шалгаж, холбогдож эхэлсэн талаар Б.Алтансувд хэлсэн.
Бид хохирогч охин Б.Алтансувдтай уулзаж тодруулга мэдээлэл авахад “Тухайн бичлэгийг хүмүүс үзээд намайг хохирогч гэдгээр нь хүлээж авч, ойлгож байгаа нь сэтгэл санаанд арай дэм болж байна. Халиунаа надаас болж сургуулиас хөөгдсөн гээд намайг зодсон. Худлаа хэлж намайг гэртээ дуудсан. Очиход 5-6 хзн байсан. Тухайн үед дүү нар нь гэх охидууд гар барьчихсан Халиунаа намайг маш олон удаа алгадаж, үснээс зулгааж, шал мөргүүлсэн. Гэрт нь байсан эмээ нь “Боль, цагдаа дуудлаа шүү* гэсэн ч тоогоогүй. Зодуулсны дараа амиа хорлох
оролдлого хүртэл хийсэн. Нүүр минь их алгадуулснаас болж хавдаж, хөхөрсөн толинд харахаас ч аймар байсан. Өсвөр насныхны дээрэлхэлт маш их байгаа.
Надаас өөр хүүхэд битгий хохироосой, хүчирхийлэл үйлдсэн хүмүүс нь хариуцлагаа хүлээгээсэй гэж хүсэж байна” гэсэн юм.
Тэгвэл бид мэдээллийн тэнцвэртэй байдлын үүднээс охиныг зодсон гэх Халиунаагийн ээжтэй холбогдож
дараах мэдээллийг авлаа.
Тэрбээр “Алтансувд гэх охины ярилцлагыг үзлээ. Худлаа
хэлсэн зүйлс бас байна. Хүний л ээж болсон хойно үрээ л гэнэ шүү дээ. Охин маань хэд хоног өрөөнөөсөө гарахгүй уйлаад, сэтгэл санаа нь хэцүү байгаа. Нэг алдаан дээр нь нийтээрээ харааж, энэ үгнүүдэд охин минь тэсэхгүй амиа хорлочих вий гэж айж байна. Яг үнэндээ тэр охин нь ч бас манай охиныг өмнө нь зодож байсан. Хутга барьсан нь Алтансувд гэдэг охин юм байна лээ. Хутгыг нь булааж аваад л зодоон эхэлсэн гэсэн.
Анх удаа ийм явдал болж байгаа учраас би яахаа мэдэхгүй
самгардаад л байна. Хэдэн өдөр цагдаа дээр өнжиж байна. Ойрын хугацаанд охиноо сэтгэл зүйчтэй уулзуулна” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *