Сэрэмжлүүлэг: Дараах замуудаар зорчихгүй байхыг анхааруулж байна

0

Авто тээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн албанаас цаг агаарын эрс тэс үзэгдэл болж буй аймгууд руу зорчихгүй байхыг анхааруулж байна. Мөн аймаг, сумдын онцгой комиссоос сэрэмжлүүлэг мэдээлэл гаргажээ.

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хужирт-Арвайхээр чиглэлийн замыг сонгож хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Хужирт-Арвайхээр чиглэлийн замд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Зам цасанд хаагдаж, тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй байгаа тул иргэд та бүхэн өөрийн амь нас, эд хөрөнгийг хамгаалж, дээрх чиглэлийн замыг сонгохгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Мөн Өмнөговь, Дорноговь, Дархан аймагт зорчих иргэдийг сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *