Г.Дамдиням: Нөхцөл байдалд уялдуулан аймгууд сурагчдын амралтыг өөрчлөх боломжтой

0

Монгол орны нийт газар нутгийн 80 гаруй хувь нь зудын нөхцөл байдалтай байна. Зудаас болж малын хорогдол нэмэгдсээр байгаа. Зудын хатуу ширүүн нөхцөлд малчид бүл дутах асуудал гарч буй. Тэгвэл нөхцөл байдалд уялдуулан сурагчдын амралтыг өөрчилж болох тухай асуудлыг УИХ-ын гишүүн Г.Дамдинням хөндлөө. Тэрбээр:

“Хичээл сургалтын үйл ажиллагааг хот суурин газарт хэвийн хуваариар явуулаад хөдөө орон нутагт нөхцөл байдалд зохицуулан өөрчлөх боломж Боловсролын шинэ хуулиар бий болсон байгаа.

Байгалийн давагдашгүй гамшиг, зудын улмаас хөдөө, орон нутагт хүн хүч асар их дутагдалтай байна. Хичээл сургуульд явах бага насны хүүхдээ нэг нь дагаад сум суурин бараадах эсвэл мал ахуй, амжиргааны эх үүсвэрээ хамгаалж мал дээрээ үлдэх гэсэн хэцүү нөхцөл малчдад маань тулж байна.

Мөн ахлах ангийн хүүхдүүд ч эцэг эхдээ туслах зайлшгүй нөхцөл байдал үүссэн байна.

Бидний хэдэн гишүүд ч 2023.12.08-нд хаваржилт хүндрэхээс өмнө бэлтгэл хангах зорилгоор БШУ-ны сайдад хүүхдийн сургуулийн амралтыг зохицуулах бэлтгэл хангах тухай бичгийг явуулж байлаа.

Иймд Засгийн газар дээрх мэдээлэлдээ үндэслээд БШУ сайд сурагчдын амралттай холбоотой зохицуулалтын шийдвэрийг Боловсролын багц хуультай уялдуулан яаралтай гаргах хэрэгтэй байна.” гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *