УОК-оос олгож байгаа тэжээл тал шуудай байх ямар ч боломжгүй гэлээ

0

УОК-ын шуурхай штабаас зудын нөхцөл байдлын талаар өдөр бүр мэдээлж байхаар болсон. Өнөөдөр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү цаг үеийн мэдээллийг өглөө. 

Энэ үеэр өвөлжилт хүндэрсэн аймаг сумын малчдад олгож байгаа тэжээл нь тал шуудай байгаа гэх шүүмжлэл дагуулсан зураг олон нийтийн сүлжээнд тархсанд тайлбар өгөв. 

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:

– Улсын нөөцийн өвс тэжээл тарааж өгч байгаатай холбоотой зарим ташаа мэдээлэл цахим орчинд тархсан. Тал шуудайтай хивэг тэжээл айл өрхүүдэд тараасан гэдэг нь ор үндэсгүй худал ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна. Улсын нөөцөөс гарч байгаа тэжээл нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн шошготой байгаа. Манайд монгол шошготой тэжээл байхгүй. Иргэд, аж ахуй нэгжүүд, хамт олон нэгдэж нийлээд тусламжийн аянг ихээр өрнүүлж байгаа. УОК-оос олгож байгаа тэжээл нь тийм дутуу, хагас байгаа бол бидэнд шууд хандаж, эзэн холбогдогчийг нь олж тогтооно.

Олон нийт маань энэ асуудлыг ялгаж салгаж ойлгох шаардлагатай байна. Зудын нөхцөл байдлыг улс төржүүлэх зорилготой үйл ажиллагаа нэлээн өрнөж байна. Гамшгийн эсрэг хийж байгаа ЗГ, УОК-оос хийж хэрэгжүүлж байгаа эдгээр үйл ажиллагааг улс төржүүлэхгүй байхыг та бүхнээсээ хүсэж байна гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *