“Тавантолгой” ХК-ийн томоохон хувьцаа эзэмшигч С.Мөнхжаргалыг эзэмшлийн хашааг бульдозероор буулгана

0

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн газар олголт болон шинээр зам тавихтай холбоотой асуудал байр сууриа илэрхийлж үг хэлэв.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Сургууль цэцэрлэгийн газар олголтыг хулгайлсан бүх мэдээллийг нэгтгэсэн байгаа. Дээр нь стандарт бус сургууль цэцэрлэггүй газруудыг эзэмшээд газрын наймаа, хороолол босгосон мэдээллүүдийг нэгтгэсэн.

Хотын даргын хувиар үнэхээр хэд хэдэн аж ахуй нэгжүүдийг дийлэхгүй байна. Энэ асуудалд олон нийтийн дэмжлэг авахыг хүсэж байна. “Ээрмэл” ХК, “Моннис” ХХК гэх компаниудын ойр орчмын газрыг төрөхөөсөө эхлээд өөрөө өмчилж авсан аятай аашилж байгаа С.Мөнхжаргал гэдэг хүнийг нийслэлийн газрын алба, миний бие уулзалтад дуудаад ирдэггүй. Шалтгаан нь АПУ-гийн баруун талаар нэвт “Цэлмэг” хотхон руу явдаг зам гаргаж Богдын музейн зүүн талын замын ачааллыг буруулъя гээд хоёроос гурван жил болж байгаа юм билээ. Сураг сонсох нь ээ, тэр хавийн газрын м.кв-ийг 450 ам.доллараар зардаг. Жижиг Тавантолгой ХК-ийн хамгийн их хувьцаа эзэмшигч, мундаг том лут этгээд байдаг юм байна. Бид түүнийг ирж уулзахгүй бол нийгмийн зайлшгүй хэрэгцээ шаардлагын үүднээс дулааны улирал эхлэхээр бульдозертой очиж хашааг чинь цөмлөж зам гаргана гэв. 

Хотын даргын мэдэгдсэн  Сэмбээжавын Мөнхжаргал 2004 оноос “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болжээ. Тэрээр Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн 16.31 хувийг эзэмшдэг байна. Түүнчлэн түүний мэдэлд “Ээрмэл ХК”, “Кашмер холдинг” ХК компаниуд харьяалагддаг байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *