Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн эмч эм шахсан эсэхийг тогтоогоогүй байна

0

Хавдрын эмнэлгийн эмч өвчтөнд өөрийн зарж байгаа эмийг аваагүй тохиолдолд тусламж үйлчилгээ үзүүлэхгүй гэсэн талаар нэгэн иргэн цахим хуудастаа нийтэлсэн. Энэ талаар Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүгээс тодрууллаа. 

Тэрбээр, Хавдар судлалын үндэсний төвийн элэгний хавдрын тасгийн эмч өвчтөний хагалгааны дараа уудаг эмийг өөрөөс нь аваагүй тохиолдолд уурлаж, бухимдаж гурван сар хяналтад авах боломжгүй гэж хэлсэн талаар мэдээлэл олон нийтийн хуудаст гарсан.

Энэ асуудлыг нийтлэгдсэн даруйд бид дотооддоо эзэн холбогдогчийг тогтоож, асуудал үнэн бодит эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Асуудлын талаар нийтэлсэн өвчтөний ар гэртэй холбогдож, уулзахаар болсон. Мөн тус тасгийн эмч нартай уулзаж, эхлээд асуудлыг үнэн эсэхийг тогтооно. Үүний дараагаар шийдвэрлэх арга хэмжээг авч, хариуцлага тооцох тухай асуудал яригдана. Өмнө нь ийм асуудал гарч байгаагүй.

ХСҮТ-ийн элэгний хавдрын тасаг 10 гаруй эмчтэй. Бүгдтэй нь уулзаж ярилцана.

Өвчтөний ар гэртэй мөн ярилцана. Үүний дараагаар хариуцлагын тухай яригдах эсэх тодорхой болно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *