Н.Урин: Би ичиж, балмагдаж байна.Зохисгүй дүр зургийг үзүүлсэндээ уучлал хүсч байна

0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Залуучуудын
асуудал хариусан зөвлөх, артист Сексцагаанбогд нэгэн эмэгтэйд хүч хэрэглэж буй бичлэг өчигдөр цахим орчинд тархсан.
Энэ асуудалдтай холбогдуулан түүнийг цагдаагийн
байгууллагаас шалгаж эхэлсэн бол түүний
хүчирхийлэлд ертсенөртсөн Н.Урин өөрийн цахим хуудсанд дараах тайлбарыг оруулжээ.
“Тус бичлэг нь миний найз залуу Сексцагаанбогд
буюу Б. Гантулга бид хоёрын хосын маргааны хамгийн
хурцадмал дүр зургийг хөндлөнгийн үл таних этгээд
бичиж авсан дүрс байв.
Өчигдөр шөнө 00:00 цагийн үед энэхүү бичлэг надад
мессежээр ирэх үед таг гацаж, цээж харанхуйлав. Учир юу вэ гэвэл энэ бичлэг бол миний үнэн. Энэ хүн
үнэхээр би. Би өөрийгөө, өөрсдийгөө ийм нөхцөл
байдалтайгаар анх удаа л ийм ил хуль, ийм нүд
хальтрам хөндлөнгийн өнцгөөс харав. Би ичиж,
балмагдаж байна
Намайг өдийг хүртэл хүндэлж, хайрлаж, чин
сэтгэлээсээ дэмжиж ирсэн үзэгч сонсогч та
бүхнийхээ санааг чилээсэндээ, ийм зохисгүй дүр
зургийг үзүүлсэндээ уучлал хүсч байна. Миний үнэнд
бид хоёрын сэтгэлийн ёроолын харанхуй үгс, нулимс,
гомдол хорсол, уур хилэн ямар ч хосын адилаар
эргэлзээгүй их бий боловч гагцхүү нударга л байхгүй
юм шүү!

Бидний хайрын түүхийн хамгийн гэгээлэг мөчүүд та
бүхэнтэйгээ хамт цэцэглэсэн юм хойно хамгийн хар
бараан мөчүүд маань ч та бүхний л өмнө үнэнээ олж буй нь зүй ёсных биз ээ. Төгс хүн гэж үгүй ч гэлээ урьдах амьдрал урт тул төлөвших, суралцах, сайжрах
зүг рүү ямх ямханаар дөхөн мэрийх хугацаа бид
бүгдэд бий нь хамгийн том завшаан.
Энэ явдлаас эргэцүүлэн гайхшрахад, урлаг хувийн
амьдралд минь хатуу хандахыг үзсэн боловч дуслын
чинээ улс төрийн хор бол дэндүү өөр түвшнийх
байдаг бололтой” хэмээн бичжээ.

Эх сурвалж: zuv.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *