“Шаардлагатай нотлох баримтгүйгээс М.Бадарчийн шүүх хойшилсон”

0

Үндэсний их баяр наадмын барилдаанд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн М.Бадарчид холбогдох гомдлын үндсэн хуралдаан энэ сарын 21-ны өдөр /2024.02.21/ болж, тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гарсан. Шүүх хурлыг хойшлуулсан шалтгааны талаар Монголын олон улсын ба үндэсний спортын арбитраас өнөөдөр тайлбар мэдээлэл хийлээ. 

Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр байгууллагын ерөнхийлөгч нь Г.БАТЗАЯА:

-Допингийн маргааны талаар эхлээд тайлбарлах нь зүйтэй. Дэлхийн допингийн агентлагаас жил бүр хэрэглэж болохгүй бодисын жагсаалт гэж гаргадаг. Энэ жагсаалт дээрх бодисууд нь зөвхөн үндэсний бөх юм уу, үндэсний спортод хамааралтай зүйл биш. Олон улсын, олимпийн төрөлд ордог бүх тэмцээнд допингийн шинжилгээг авдаг. М.Бадарчийн тухайд  допингийн хэргийн маргаанд өртөж, хохирсон гэж гомдол гаргасан. Энэ төрлийн маргааныг ихэвчлэн хохирсон гэж үзсэн тамирчид гаргадаг гэсэн үг.

М.Бадарчийн арбитрын шүүх хуралдаан хойшилсон. Хойшилсон хэд хэдэн шалтгаан бий.

Тухайлбал, нэгдүгээрт М.Бадарчаас маргааныг шийдвэрлэхийн тулд нийт 14 төрлийн нотлох баримт цуглуулах болон түүнтэй холбоотой хүсэлтийг гаргасан байдаг. Гэвч эдгээр баримтуудын тал нь шүүх хуралдаанаас өмнө зарим байгууллагуудаас ирж амжаагүй. Хоёрдугаарт, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гадаадад ажилтай байгаа тул оролцож чадахгүй байна хуралдааныг хойшлуулж өгөөч гэдэг хүсэлт гаргасан. Гуравдугаарт, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага өмгөөлөгч авч байгаа. Өмгөөлөгч авч байгаагаа мэдэгдээд, өмгөөлөгчөөс нь ажил давхцсан тул хэргийн материалтай танилцаж хугацаа олгооч гэдэг гурван үндсэн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулсан байгаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *