Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт 2 дулааны станц байгуулна

0

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул үг хэлэхдээ “Хотын дарга тэрбум мод тарихдаа нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгыг тавьж байна гэсэн. Гэтэл эрчим хүчний дулааны шинэ эх үүсвэр бий болгоно гээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 973 га газрын 3-4 га газарт хоёр дулааны станц байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Үүнийг Ус сувгийн удирдах газар хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн газар доор шугам байгаа үүнийг өөрчлөх, хөдөлгөх боломжгүй. Дээр нь хэдэн мянган мод тарьсан байгаа. Мөн Усны тухай хууль болон хэд хэдэн холбогдох хуулийг зөрчинө. Энэ бүтээн байгуулалтыг хийх ямар ч боломжгүй байхад энэ хүртэл төлөвлөчихөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон бусад байгууллагуудтай огт зөвшилцөөгүй юм бэ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэхээр нэг л их талбай гэж хардаг. Холбогдох газрууд нь огт зөвшилцөөгүй юм бэ.

“Амгалан” дулааны станц Хөгжлийн банкнаас 22 сая ам.долларын зээл авч, 160 мВТ-ын өргөтгөл хийж байгаа. Энэ хүчин чадлаараа нийслэлийн зүүн урд хэсгийг бүрэн хангах боломжтой. Гэтэл яагаад заавал Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр бүтээн байгуулалт хийх гээд байгаа юм бэ ” гэсэн юм.

Түүний асуултад хотын дарга Х.Нямбаатар хариулахдаа “Эрчим хүчний мэргэжлийн байгууллагууд тооцоо судалгаа хийж, энэ асуудлыг тавьсан. Миний хувьд Засгийн газрын хуралдаанд энэ асуудлаа танилцуулж, шийдвэрээ гарга. Засгийн газар НИТХ-д асуудлаа тавьбал НИТХ үүнийг шийднэ гэдэг байр суурийг илэрхийлсэн. Хоёулаа яриад ийшээ барья гэж хэлж болохгүй. Хүндрэлтэй цэг байна гэж харсан юм шиг байна. Миний гайхаж байгаа юм нь дулааны станцаа барьж чадахгүй мөртлөө цаана нь том айлын эдлэн байгаад байдаг. Шударга ёсны ялгамжтай байдал нийтийн эрх ашиг гэдэг үүднээс асуудлаа тавья. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцье” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *