Уянгын халил нь хэтэрч, амьдралын хөрснөөс тасарсан АН-ын даргын сошиал попрол

0

Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн сошиал дахь попрол хэрээс хэтэрё, шүүмжлэл дагуулав. Хамгийн сүүлд тэрбээр “Тэнгэрийн өнгөтэй дээл сонгоход ижийн минь хайр мэдрэгдэж, дүр нь тодорно” гэх агуулгатай зүйл бичжээ. Тэр төрсөн нутаг Увс яваагаа ийн илэрхийлсэн байна.

Улс нийтээрээ зудын аюулд нэрвэгдэж, малчид өвс тэжээл, хоол хүнсний гачигдалд хүрээд байгаа энэ хүндхэн нөхцөлтэй байхад тэр сонгуулийн дээлээ бэлдчихсэн яваа нь олны эгдүүцлийг хүргэсэн юм. Уянгын халил нь хэрээс хэтэрч, амьдралын хөрснөөс тасарчихсан попрол нь харин ч муухай харагдуулав.

Түүний АН-ын даргын суудал нэлээдгүй ганхсан. Солино, хална, өөрчилнө гэх зай завсар үлдсэнгүй. Тэр нь, ямартай ч сонгууль ахлуулж орох нь тодорхой болсон. Айхтар манлайлал үзүүлэхгүй, эрх мэдлээ ч туйлын овжноор ашиглахгүй, ерөнхийдөө МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн “хараат” болчихсон.

МАН-тай зэрэгцэн зогсох ийм том хүчнийг өнөө цагт удирдаж яваа хүн бол Л.Гантөмөр. АН доторх фракцууд МоАХ л биш бол ер нь гундуухан, сэтгэл дундуур байгаа ийм үед тэдний хүслийг Л.Гантөмөр хамгийн сайн хангаж өгөх, хамгаалах дүр нь юм. АН-ын мандат хуваарилалт, жагсаалтын дэслэлийн тал хувийг Х.Баттулга, 20-30 хувийг С.Баярцогт хийнэ гэж буй ч эцсийн байдлаар Л.Гантөмөр ширхэгчлэн батлах прогнозтой байгаа билээ.

Гэтэл намын бодлого сэлтээс илүү ийнхүү өөрийгөө илүү “пиар”-даад байгаа нь намын гишүүд дэмжигчдийнхээ дургүйцлийг хүргэж байгаа нь лав.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *