ТҮЦ шатаж байсныг 30 минут ажиллаж унтраажээ

0

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Сургуулийн 1 дүгээр гудамжинд “Түргэн үйлчилгээний цэг шатаж байна” гэсэн дуудлага мэдээлэл ОБГ-т өчигдөр буюу хоёрдугаар сарын 26-ны өдрийн 15:18 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10.5 км замыг туулан 15:33 цагт очиход иргэн А-ийн 4х6 метрийн хэмжээтэй түргэн үйлчилгээний цэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраажээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *