Б.Баярмаагийн үйлдэлд Оюуны өмчийн газар хариуцлага тооцно

0

Иргэн Б.Баярмаагийн бичлэг цахим орчинд дэлгэгдсэнээр 70 гаруй сая төгрөг олсон мэдэгдсэн билээ. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар цахим орчинд мониторинг хийж, садар самуунтай холбоотой бичлэгийг устгуулахаар ХХЗХ-нд тогтмол хүргүүлж ажилладаг” гэсэн юм.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлд “3өвшөөрөлгүйгээр хэвлэл, ном, зохиол, зураг, кино, дүрс бичлэг бэлтгэх, тараах, борлуулах замаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчилсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал “6.14 дугаар зүйл: Оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 3.18 дугаар зүйлийн 1, 3, 6 дахь хэсэгт заасан зөрчил;” -ийг шалгаж шийдвэрлэнэ гэж заажээ.

Энэ дагуу Оюуны өмчийн газар хуульд заасан зохих журмын дагуу хариуцлага тооцно гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдэгдэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *