“EDUTEN” цахим системийг сургалтад ашигласны давуу талыг танилцуулав

0

 “Eduten” цахим системийг олон нийтэд сурталчлах, үр дүн, явцыг танилцуулах өдөрлөгийг Завхан аймагт зохион байгуулав. 

Өдөрлөгт аймгийн ерөнхий боловсролын 29 сургуулийн захирал, 38 цэцэрлэгийн эрхлэгч, бага боловсролын багш, эцэг эх, суралцагчид нийт 500 гаруй удирдах ажилтан, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч оролцлоо.

ЕБС-ийн математикийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, чанарыг сайжруулах, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилготой хэрэгжиж буй “Eduten” цахим системийг танилцуулах өдөрлөгийн үеэр:

-“Eduten” цахим системийн хэрэгжилт, явц, үр дүн

-Сургууль, багш нарын сургалтын үйл ажиллагаа, суралцагчдын идэвх оролцоог ахицаар тооцож, баримт мэдээллийг цуглуулан нэгтгэсэн дүгнэлт

-“Eduten” цахим системийн ач холбогдол, эцэг эхийн үүрэг оролцооны талаар мэдээлэв.

Мөн ерөнхий боловсролын 3-4 дүгээр ангийн сурагчид цахим системд багшийн идэвхжүүлсэн дасгал даалгаврыг бие даан, эсвэл эцэг эхийн оролцоотой хамтран гүйцэтгэж, “Eduten” цахим системийн хүнд, хүндэвтэр бодлогуудын сан бүрдүүлж, бодлогуудын тайлбарын хамт үзэсгэлэн гаргаж, сурагчдад гарч буй давуу тал болон цаашид сайжруулах зүйлсийг дүгнэн танилцууллаа.

“Eduten” цахим системийг сургалтад ашигласнаар сурагчид:

– Математикт идэвх оролцоотой суралцах, аливаа асуудалд хариуцлагатай хандах

– Асуудалтай танилцан, түүнийг шийдвэрлэх арга барил эзэмших

– Учир шалтгааныг тайлбарлах, бие даан бусадтай хамтран ажиллах чадвараа хөгжүүлж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *