Х.Нямбаатар: 43,5 тэрбумаар явган хүний замыг шинэчилнэ. Сонгуулийн өмнөх хулгай гэх зүйл байхгүй

0

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг үргэлжилж, Нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.

Улаанбаатар хот 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу болон Бага тойруугийн гудамж, Олимпын гудамжнаас Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай орчмыг хамарсан явган хүний зам талбайг стандартад нийцүүлэн байгалийн чулуун хийцлэлтэй болгох юм.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар: 

-Улаанбаатар хотын төвийн үндсэн гудамж талбайд стандарт гэж байхгүй. Стандартын дагуу зам тавигдаагүй тул стандартад нийцүүлэх талаар ярьсан. Энэ өвөл маш их хүйтэн болж халтиргаа гулгаа ихээр үүссэн. Иргэд стандартын дагуу явган хүний замтай болох шаардлагыг тавьсан. Үүний дагуу Нийслэлийн зураг төсвийн хүрээлэн ажилласан. Ингээд нийслэлийн төсвийн тодотголд зам талбайг шинэчлэх хөрөнгө тавиулж байгаа.

Сөрөг хүчин бүгдийг харлуулах зүйл ярина. ХҮН нам “Бид ялчихлаа. Бидний шаардлагыг хүлээж аваад 22 тэрбум багасгасан” гэдэг зүйл ярьсан. Тийм зүйл байхгүй. 43,5 тэрбум төгрөгөөр явган хүний замыг бүхэлдэн шинэчлэх ажлууд хийгдэнэ. Сонгуулийн өмнөх хулгай гэх зүйл байхгүй. Нээлттэй тендер зарлагдана гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *