ОХУ бензиний экспортоо зургаан сарын турш зогсооно

0

ОХУ гуравдугаар сарын 1-нээс эхлэн бензиний экспортоо зургаан сарын турш зогсооно гэдгээ /2024.02.27/ мэдээллээ. Энэ шийдвэрийг нэмэгдэж буй дотоодын эрэлтийг хангаж, газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгөөт засвар хийх боломж гаргаж өгөх зорилготой гаргасан байна.

Экспортын хоригийг анх “RBC” агентлаг мэдээлсэн бол хэсэг хугацааны дараа ОХУ-ын Шадар сайд Александр Новакийн хэвлэлийн хэвлэлийн төлөөлөгч баталсан юм.

Өнгөрсөн жилийн есөөс арваннэгдүгээр сарын хооронд дотоодын үнийн өсөлттэй тэмцэхийн тулд ОХУ газрын тосны экспортоо зогсоосон. Тус хоригт Беларус, Казахстан, Армени, Киргизстан ороогүй билээ.

Тэгвэл энэ удаагийн хоригт Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох Монгол, Узбекистан, Гүржээс салан тусгаарласан Өмнөд Осет, Абхаз орохгүй юм.

Эх сурвалж: Reuters

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *