“Амгалан дулааны станц”-д гарсан гэмтлийг засварлахаар ажиллаж байна

0

“Амгалан дулааны станц”-д гэмтэл гарчээ. Энэ талаар тус станцын инженерээс тодруулахад нарийн шалтгааныг тогтоогоогүй ч гэмтлийг засварлахаар ажиллаж байна хэмээн мэдээлсэн юм.

Үүний улмаас зарим дүүргийн хэрэглээний халуун усыг хязгаарласан бөгөөд энэ талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас тодруулахад “Амгалан дулааны станц” ТӨХК-д харьяалагддаг хотын зүүн бүсийн халуун ус, дулааныг түр хугацаанд хязгаарласан гэв.

Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, хотын зүүн бүсийн байгууллага, иргэдийг чанартай дулааны эрчим хүчээр хангах зорилгоор 348 Мвт-ын хүчин чадалтай Амгалан дулааны станцыг барьж байгуулахаар шийдвэрлэсэн байдаг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *