Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдсан иргэдийн найм нь цагдан хоригдож байна

0

Нүүрсний хулгайн асуудлаар АТГ-аас мэдээлэл хийлээ. Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахын тулд гурван байгууллага хамтран ажиллаж буй. 

Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэлийн 24, мөрдөн байцаалтын 16 нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дуусч, шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар нэгжлэгийг 143 оббъект, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 408 удаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч 925 хүнээс мэдүүлэг авсан. Мөн байгууллага, ААН, иргэний 905 баримт материал гаргуулан авсан зэрэг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 78 албан тушаалтанд Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан талаар АТГ-аас мэдээллээ.

Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар авч үзвэл нийтийн албан тушаалтан 42 буюу

  • улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг Эрүүгийн хуулийн 22.1.5 дугаар зүйл буюу Хахууль өгөх гэмт хэрэгт яллагдагдагчаар татагдсан, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Улстөрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Улстөрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Улстөрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Улстөрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татсан байна. 
  • Зам тээврийн хөгжлийн сайд асан нэг,
  • Төрийн нарийн бичгийн дарга нэг,
  • Засаг дарга хоёр,
  • УИХ-ын гишүүний зөвлөх нэг,
  • гаалийн улсын байцаагч 12 ,
  • ХХЕГ-ын харьяа байгууллагын дөрөв,
  • Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дөрөв,
  • боомтын захиргааны мэргэжилтэн хоёр,
  • “Эрдэнэс таван толгой” ХК-ийн зургаа,
  • “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гурван хүн байна. 

Мөн хуулийн этгээдийн албан тушаалтан 14, иргэн 22 тус тус байна. 

Хэргийг шалгах явцад 17 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас одоо найман яллагдагч цагдан хоригдож байна. Улсын хилээр гарахыг хязгаарласан 35, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх дөрөв, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид аваад байна.

Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нь тогтоогдож  хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор

  • 86 үл хөдлөх хөрөнгө (орон сууцны 83, оффисын гурван талбай)
  • 47 тээврийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн
  • таван газар
  • хоёр хуулийн этгээдийн хувьцаа
  • 35 иргэн, 39 хуулийн этгээдийн арилжааны банкан дахь зарлагын гүйлгээ
  • дөрвөн иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондын зэрэг шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарлажээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *