Хотын төвийн зам, талбайг боржин чулуугаар солих ажилд төсөвлөөд байсан 45.6 тэрбумыг танаж, 22 тэрбум төгрөг болгон бууруулжээ

0

Нийслэл Улаанбаатар хот дахь зам, талбай нь өвөлдөө халтиргаатай, зундаа борооны ус тогтдог нь иргэдэд хүндрэлтэй байдаг учир явган хүний замыг байгалийн боржин чулуугаар сольж, эдэлгээ чанарыг сайжруулахаар Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд 45.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. 

Үүнийг НИТХ дахь ХҮН намын төлөөлөгчид эсэргүүцэж, “Жил бүр хотын төвийн замыг хуулж авч засдаг. Засах гээд байгаа юм гэр хорооллын замуудыг засах хэрэгтэй. Зүгээр байгаа замыг хуулах ямар ч шаардлагагүй” гэж мэдэгдэж байсан билээ.Тэгвэл өчигдөр Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголыг батлахдаа тус төсвийн 50 хувийг танаж,  22 тэрбумыг төсөвлөжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *