Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс эхлэн худалдаална

0

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгалаа.

Мөн нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн худалдаалах шийдвэр гарсан. 

Өнөөдрийн байдлаар нөөцийн махны үнийн мэдээлэл гараагүй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *