Малчин айлын хүүхдүүд гэртээ харьж эцэг, эхдээ туслах боломжийг орон нутгийн засаг дарга нар хангана

0

УОК-оос зудын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ олон нийтэд хүргэлээ.

Зудын нөхцөл байдлыг арав хоног тутам шинээр гаргаж байгаа бөгөөд хамгийн сүүлд II/20-нд гаргасан мэдээгээр 13 аймгийн 58 суманд төмөр буюу шилэн зудтай, 17 аймгийн 139 сум цагаан зудтай, 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай. Нийт 21 аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэг зудын байдалд орж, нийт мал сүргийн 3.1 хувийн хорогдолтой байна. Хүн хүчний дутагдалтай малчин өрхийн судалгааг гаргахад гурваас доош ам бүлтэй 1408 малчин өрх байгаа бөгөөд эдгээр өрхөд хүн хүчний дэмжлэг үзүүлэн ажиллахаа УОК мэдээллээ.

Түүнчлэн малчин айлын хүүхдүүд гэртээ харьж эцэг, эхдээ туслах боломжийг бүрдүүлэх зорилгоор ЕБС-ийн III улирлын амралтыг уян хатан байдлаар зохицуулах эрхийг орон нутгийн Засаг дарга нарт олгохоор шийдвэрлэжээ. Улсын хэмжээнд 65 мянган километр замын цасыг цэвэрлэж, хөдөлгөөн үйлдэхэд саадгүй болгожээ. Иргэд, ААН байгууллагууд сайн дурын хандивын аяныг эхлүүлсэн байна. Хандивын хөрөнгийг УОК-д хүлээлгэж өгч байгаа. Өнөөдрийн байдлаар 108 иргэн, ААН, ТББ, холбоодоос 1.4 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, мөн 5 иргэн, 37 ААН байгууллагаас 773 сая төгрөгийн бараа материалын хандив цугласан байна.

Нийтдээ 1578 тонн улаанбуудайг хөнгөлөлттэй үнээр аймгуудтай гэрээ байгуулан хүргэж, малчдад түгээхээр болсон. Одоогоор 12 аймаг гэрээ байгуулсан. Тухайлбал Булган аймаг 300, Дорнод 600, Дундговь 750, Өвөрхангай 900, Завхан 1200 тонн улаанбуудай авахаар байна.

Улаанбуудайгаар мал тэжээхдээ эхлээд заавал давстай эсхүл хужиртай бүлээн усаар усална. Хоёрдугаарт, буудайг жижиглэж, нунтаглаад халуун усанд 4-5 цаг дэвтээсний дараа малдаа өгөх нь тохиромжтой гэдгийг мэргэжлийн байгууллагаас өгч байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *