АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд сонгуулийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулахад бэлэн гэв
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав.
Элчин сайд Ричард Буанган “Монгол Улс ардчилсан, чөлөөт, нээлттэй сонгууль зохион байгуулдаг туршлагаараа олон улсад жишиг болдогт АНУ болон Элчин сайдын хувиар маш их бахархдаг. Сонгуулийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахад танай байгууллагын үүрэг чухал юм” гэж тэмдэглэв. Мөн Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлэв. Ээлжит сонгуулийг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам ажиглах хүсэлттэй байгаагаа дурдлаа.