Авто ослын улмаас 32 настай эмэгтэй нас барж, таван хүүхэд хүнд бэртжээ

0

Сүхбаатар аймгийн Халзан сумын Дөхөм гэх газар  автомашин мөргөлдөж, ослын улмаас хүний амь нас хохирсон талаарх дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тус аймгийн Сүхбаатар, Асгат, Халзан, Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрийг дамжин Дорнод аймгийн Матад сумаас Дорноговь аймгийн нутаг хүртэл газрын тос дамжуулах шугам байрлуулах зориулалтаар зассан шороон зам дээр Халзан сумын харьяат Д, Баяндэлгэр сумын харьяат Ц нарын жолоодож явсан суудлын хоёр автомашин мөргөлдөж, ослын улмаас 32 настай эмэгтэй Г гэгч нас барж, 2-13 насны таван  хүүхэд, дөрвөн том хүн хөнгөн, хүнд хэлбэрээр бэртсэн ноцтой осол гарчээ. Уг осол болсон зам нь тээврийн хэрэгсэл зорчих зориулалтаар тавигдаагүй бөгөөд газрын хөрсийг тэгшлэн зассан, сул шороотой, тоосжилт ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал юм. Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх осол гарсан замаар зорчихгүй байх, хөдөө орон нутагт зорчихдоо орон нутгийн баталгаат замаар зорчих, тээврийн хэрэгсэл зорчих зориулалтаар тавигдаагүй, үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй замаар зорчихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *