Баянхонгорт цэцэрлэгийн уурын зуух дэлбэрч, нэг хүн нас баржээ

0

Баянхонгор аймгийн тавдугаар багийн 13 дугаар цэцэрлэгийн уурын зуух өнөөдөр 17:00 цагийн үед дэлбэрчээ. Албан бус эх сурвалжуудын цахим хуудаст бичиж байгаагаар нэг иргэн дарагдаж, нас барсан гэх мэдээлэл байна. Мөн цэцэрлэгийн хоёр цонх хагарчээ.

ОБЕГ*-аас тодруулахад, ослын газар Онцгой байдлын алба хаагчид болон цагдаагийн алба хаагчид ажиллаж байна гэлээ.

Дэлбэрсэн уурын зуухны дээвэр хол шидэгдсэн бөгөөд ослын шалтгаан юунаас болсон талаар урьдчилсан дүгнэлт гараагүй байна гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *